Тавтай морилно уу!

хийчээл

Сэтгэлийн цэцэрлэг

2013-09-11, 14:31

Сэтгэлийн цэцэрлэг"
Та зүрх сэтгэлийнхээ цэцэрлэгт атаархал, үзэн ядалт, шуналын үрийг хэзээ нэгэн цагт анзааралгүй , санамсаргүй тарьчихсан бол тэр бяцхан үр яаж ч нууж хичээгээд далдлаад байх тусам ургаж цэцэглээд аварга том болно.Томрох тусам танд захирагдахгүй, таны гэгээн сайхан , итгэл найдварын бяцхан дэлбээг ,нандигнаж хайрладаг хайрын төгөлийг юу ч үгүй, хайр найргүй устгана.
Ариун тунгалаг , ухаарал уянгын ногоохон соёог арчилж, хичээж ургуулвал таны цэцэрлэгт аз жаргал айлчилж инээд хөөрөндөө сэтгэл чинь нар шиг гийж , сар шиг туяарах болно. Ургах тусам та бусдад сайхныг бэ...

Дэлгэрэнгүй...

Хүлээлт

2013-09-11, 14:29

Хүлээлт
Хүү минь төрж мэндлэх гэж намайг зовооно. Эхийнхээ амссан зовлонг бие сэтгэлээрээ мэдэрч яс махандаа хүртэл ойлгосон би" Ээж минь намайг төрүүлэх гэж хичнээн зовсон юм бэ?" гэж бодох тусам сэтгэлд минь ухаарал, цөхрөл сүлэлдэн орчлонгийн цаг мөчийг аргадан аргадан үрээ хүлээсээр тэмцсээр. Часхийсэн үрийхээ анхны дууг сонссон миний самсаа шархирч уйлах гэтэл нулимс байдаггүй. Яаж ч хичээгээд , гуйгаад ч дуслыг ч хайрласангүй.

Хүү бид хоёр ч гэртээ гараад арав хонож байтал гэнэт -Аав чинь мөн үү ,нэг хүн ороод ирлээ гэсэн үгийг сонсоод хүүгээ хөхүүл...

Дэлгэрэнгүй...

Эргэлт

2013-09-11, 14:28

Та бүхэндээ " Эргэлт" гэсэн шинэ өгүүллэгээ толилуулья . Хүний сайхан сэтгэлийн тухай бичсэн өгүүллэгийг амтархан уншаарай. Амжилт хүсье

Эргэлт
Утас дуугарч “Бүжинхэн минь хурдан манайд хүрээд ир. Надтай хамт ажилладаг Хишигмаа мастерын бие нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн юм аа. Би захаас байгаа мөнгөөрөө мах аваад явж байна .Чи хэдэн төгрөг аваад хүрч ирээд надтай хамт эргэлтийн хүнд зориулсан бууз хийлцээд өгөөч ” гэсэн эгчийнхээ гуйлтыг сонсоод хийж байгаа ажлаа хойшлуулаад арван мянган төгрөг аваад очлоо.
. Эгч маань тарган хонины гуяыг хэрчин хонины сүүл хөшиглөөд сонги...

Дэлгэрэнгүй...

Халуун сэтгэл

2013-09-11, 14:26

Халуун сэтгэл
Солонгоо нөхөр нь ажлаар хөдөө явчихсан учир сургуульд ороогүй балчирхан хүүгээ харж хандах хүнгүй үлдээчихсэн болохоор байнга санаа зовон, хурал хурдан тараасай, яаж байгаа бол? гэж бодохоос сэтгэл нь тогтож өгөхгүй санаа алдан, урагшилж өнгөрч өгдөггүй цаг хугацааг горьдон хүлээнэ.
Ашгүй хурал тарлаа. Яарч сандарсаар байрныхаа орцоор ороод нэг л амьсгаагаар таван давхарт гарчихсан хаалгаа зөөлхөн тогшлоо. Удтал тогшсон боловч тайлж өгөхгүй болохоор нь цүнхээ уудлан түлхүүрээ гарган онгойлгож орлоо. Бүх өрөөний гэрэл асаалттай, хойд өрөөний шалаар дүүрэн хө...

Дэлгэрэнгүй...

Нулимстай инээд

2013-09-11, 14:25

Б.Бүжинлхам "Нулимстай инээд" өгүүллэг

Энхрий хөөрхөн охиныхоо дэргэд ээжийн чинь сэтгэл мандаж байгаа нар шиг гэрэлтэй тэгээд бас жаргалтай . Өвөрт минь эрхэлж байгаа өхөөрдөм булбарай үр минь чи, ээждээ хайгаад олохгүй ховор эрдэнэ, хараад ханашгүй үзэсгэлэн гоо, үнэр чинь мянган сарнайн үнэрээс илүү , сэтгэл чинь сүү шиг цагаахан тэгээд тунгалаг. Чи минь байгаа болохоор гэр минь дулаахан дотно , үг минь зөөлөн энхрий , харц минь дөлгөөн ухаалаг, бие минь эрүүл, ээж нь урт насалдаг юм .
-Охин минь, чи одоо унт даа. Унтах цаг чинь болчихсон шүү дээ.
-Ээж ээ, надад үлгэ...

Дэлгэрэнгүй...

Мила богдыг заавал уншаарай

2013-09-11, 14:23

Их нууц эрдмийн шидийг үзүүлэгч егүзэр Мила богд гэсэн номыг заавал уншаарай

Төвдийн их даянч шүлэгч егүзэр Миларайв манайхны хэлж дассанаар “Мял богдын намтар “энэ зохиол нь ухаант уншигч хүмүүний сэтгэлийг сэргээж” оюун ухааныг хөглөсөн гайхамшигт бүтээл юм . Энэ номыг уншсан хүн бүхэнд хүний сэтгэл зүрхний гал бадарч, сэргэлэн цовоо, өөдрөг болж , амьдарлын гэрэл гэгээг олж харсантай эн дүйцэх агуу бүтээл гэдэгтээ санал нийлэх байх аа. Молх уншигч би оюун ухааны гайхамшигт сор бүтээлийн зүйрлэшгүй сайхан амтыг амталсан болохоор бусдад түгээн дэлгэрүүлж амсуулж ,оюун ухааны г...

Дэлгэрэнгүй...

Ээждээ бичсэн захидал

2013-09-11, 14:20

Б.Бүжинлхам "Хайр гэдэг нь харагдаж байгаа байдлаасаа ондоо"

Нэгэн компаний эзэн байжээ. Өөрийн хичээл зүтгэлийн ачаар овоо их орлоготой, хүссэн машинаа унадаг найз нөхөд ч их , олон хүний танил нэгэн болжээ.Амьдрал санасанаар болсон ч сэтгэл юунд ч цаддаггүй сав шиг өөр зүйлийг хүснэ.Түүний эхнэр нь их л энгийн,хэзээ ч ажил төрөлд нь хошуу дүрдэггүй, эр нөхөртөө үнэнч, итгэлтэй хүн байлаа. Нөхөр нь мөнгө олох тусмаа эхнэрээ голж эхэлдэг болов.
-Миний эхнэр яг мал шиг тэнэг, мөнгө төгрөг олохгүй , зүгээр гэртээ сууж байдаг, бусдын эхнэр шиг хөдөлгөөнтэй байхад яагаад болдоггүй юм бэ...

Дэлгэрэнгүй...

Хаа нэгтээгээс...

2013-09-11, 14:19

Хаа нэгтээгээс...

Ээжийнхээ ширүүхэн дуугарсан хатуу үгэнд гомдож уурлан, бухимдсандаа дотор минь бачууран уур мунхагийн мананд согтууран хөлчүүрхэж суутал хаа нэгтээгээс -Чи юундаа дуугүй ,дүлий дүмбэ оргиод байгаа юм бэ? Чамайг ингээд юу ч хэлэхгүй байгаа болохоор улам давраад дээрэлхээд байгаа байхгүй юу даа. Ах чинь урдаас нь юм хэлчихдэг болохоор загнаад сүржигнээд байдаггүй .Тийм биз дээ гэх бассан , дуу надад сонсогдов.
Тэр дуу намайг улам ч сонсог гэсэн шиг эгдүүг минь хүргэхэд хайрлаж нандигнан мөнгөө хадгалдаг шаазан хүүхэлдэйгээ санамсаргүй шүүрч аваад хаалга...

Дэлгэрэнгүй...

Хаалга

2013-09-11, 14:17

Хаалга
Хажууд минь хэвтээд унтаж байсан хань минь намайг унтсан гэж санасан бололтой чимээгүйхэн босоод хувцсаа өмсөөд сэмхэн сэмхэн гэтсээр хаалгаа зөөлхөн хаагаад гараад явчихлаа.Би унтсан дүр үзүүлсэн хэдий ч яах гэж байгааг нь мэдсэн ч мэдээгүй юм шиг, царайлан , дуудъя гэсэн боловч дуудахыг хүссэнгүй, хаашаа явж байгааг нь нэгэнт тааварласан болохоор хориглосонгүй.
Удахгүй ороод ирэх болов уу? гэсэн горьдлого тээн чимээ чагнан хүлээсээр шөнийн нэг цаг өнгөрлөө. Арай ч үгүй байгаадаа хажууд минь, халуун өвөрт минь, хамтдаа хэвтэж байгаад явчихлаа гэж үү? гэж бодохоос занг...

Дэлгэрэнгүй...

Сорви

2013-09-11, 14:15

Сорви
Шинэ жилийн гацуур модоо чимэглэх гэж аав ээж бид гурав хэрэндээ завгүй хөгжилтэй байлаа. Хүүхэд болгоны хүсэн хүлээсэн баяр болохоор наймхан настай би өөрийгөө үлгэрийн гүнж мэтээр төсөөлж инээд хөөрөндөө дэрвэлзэн эрвээхий шиг эргэлдэн бүжнэ. Мөнх ногоон гацуур модонд өнгө өнгийн бадмаараг чулуу мэт шигтгээн гэрэл гялалзаж мөнгөн саагаар ороосон улаан цэнхэр ногоон , солонгон өнгөт болор бөмбөлөгүүд ургалаа. Алтан хонхнууд жингэниж анхны цас будран орсноор ганган гацуур мод минь амиллаа.
Ээж авдарнаас бэлгийн хайрцаганд нандигнан боосон урьд өмнө хараагүй, үзээ...

Дэлгэрэнгүй...

Шинэ нийтлэлүүд

Хичээл

...

хичээл

манаахан яаж blogoo шинчлэх вэ...

хийчээл

                            Ба...

хийчээл

                            Ба...

хийчээл

                            Ба...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 11890 дахь зочин боллоо. Баярлалаа :-)