Тавтай морилно уу!

хийчээл

2014-01-12, 17:53

 "Бүжинлхам" нэртэй номын хурим минь сайхан боллоо2014-01-09-ны морин цагт номын хурим минь эхэллээ. Аз жаргал, инээд хөөр, амжилт бүтээл хурайлан дуудсан номын хурим минь хамгаас сайхан, хамгаас илүү, сэтгэлд хүрсэн, хэзээ ч мартагдашгүй гайхамшигтай болж өндөрлөлөө. Хайрт аав, хань, үр хүүхэд, найз нөхөд, багш нар, зохиолчид, Од цогцолборын хамт олондоо хязгааргүй баярлалаа.Та бүхний ажил үйлс мандан бадарч, инээд хөөр бялхах болтугай.Та бүхнийг номын цагаан буян ивээх болтугай. Б.Бүжинлхамаас — Byambasuren Munkhbat-тай (20 photos)...

Дэлгэрэнгүй...

Монголын сайхан бичигтэн 2013оны аваргууд

2014-01-12, 17:41

 Монголын сайхан бичигтэн улсын уралдааны аварга шилдгүүдТэргүүн байр эзэлж гадаадад аялах эрхээр шагнагдлаа Хайрт багш нартаа баярлалаа.Ангийн багш С.Жекей,С.Батчулуун,Л.Дарьсүрэн номын багш зохиолч Д.Оюунбилэг , Р.Бямбасүрэн УБИС-ийн багш Ү.Ариунболд ,С.Хөвсгөл, хамт олон найз, нөхөд гэр бүл, эцэг эх та бүхэндээ баярлалаа

Дэлгэрэнгүй...

Хайрлая

2013-11-13, 21:20

1.    Хүмүүс ээ, ээжийгээ хайрлая, санах биш яваад очъё, хэлж ярих биш түргэн туслая, зүүдлэн санах биш тэврэн эрхлэе. Нэг л мэдэхэд тэд, нар шиг жаргаж сар шиг хол явчихдаг юм, тэдэнд юу ч хүрэхгүй, юуг дуулахгүй амгалангийн оронд морилдог бөгөөд гагцхүү та хожимдсон гэмшлийнхээ өр төлөөсийг мянган хүж багцлан шатааж, түмэн зул өргөсөн ч цайрахгүй , алтаар өргөл барьж мөнгөөр суврага бүтээсэн ч ,та өөрөө өөрийгөө хэзээ ч уучилдаггүйг .... та, ухаараарай.

Бямбасүрэнгийн Бүжинлхам 2013
...

Дэлгэрэнгүй...

Ээж

2013-11-13, 21:17

1.    Энэ дэлхийд хамгийн ачтай хамгийн өгөөмөр буянтай хүн бидний ээж билээ . Ээжийгээ дурсаж хүндэлж хайрлаж явбал бидний үйлс , буян заяа дэлгэрч явдаг биш үү . Үрээ бүүвэйлж мууг бүхнийг аргадан зайлуулсан ээжийн бүүвэй хичнээн гайхамшигтай ,уяхан зөөлхөн, уран яруу, биширч ухаармаар, уянгатай тансаг аялгуу билээ.

 Бямбасүрэнгийн Бүжинлхам


...

Дэлгэрэнгүй...

Аав

2013-11-05, 19:57



Аав минь та түшиж гараас минь хөтөлсөн болохоор алтан ургын багана ганхаж үзээгүй өдий хүрсэн юм. Эцгийнхээ тэнгэр шиг сэтгэлээс уяатай тэнцсэн болохоор эгшиг аялгуу шиг бүүвэй минь тасрахгүй үргэлжилдэг юм

Уул шиг нөмөртэй энгэрт нь эрхэлсэн болохоор үг минь дулаан , харц минь зөөлхөн болсон билээ . Таныхаа буянаар л орчлон хорвоогийн сайхныг мэдэрч харсан болохоор зүрхэнд минь уйтгар гуниг өчүүхэн ч хоргоддоггүй юм.

Аав минь байгаа болохоор сэтгэл минь тал шигээ тэнэгэр, санаа минь тэнгэр шигээ саруулхан байдаг юм . Аавынхаа ачаар л амьдралын шуурганд алд...

Дэлгэрэнгүй...

Аав

2013-11-05, 19:55



Аав минь та түшиж гараас минь хөтөлсөн болохоор алтан ургын багана ганхаж үзээгүй өдий хүрсэн юм. Эцгийнхээ тэнгэр шиг сэтгэлээс уяатай тэнцсэн болохоор эгшиг аялгуу шиг бүүвэй минь тасрахгүй үргэлжилдэг юм

Уул шиг нөмөртэй энгэрт нь эрхэлсэн болохоор үг минь дулаан , харц минь зөөлхөн болсон билээ . Таныхаа буянаар л орчлон хорвоогийн сайхныг мэдэрч харсан болохоор зүрхэнд минь уйтгар гуниг өчүүхэн ч хоргоддоггүй юм.

Аав минь байгаа болохоор сэтгэл минь тал шигээ тэнэгэр, санаа минь тэнгэр шигээ саруулхан байдаг юм . Аавынхаа ачаар л амьдралын шуурганд алд...

Дэлгэрэнгүй...

Хүүхэд нас минь

2013-11-05, 14:06


Инээдэндээ бялуурсан хүүхэд нас минь санаанд уяатай бодол шиг дуншиж өнжинө. Мөрөөдлөөр жигүүрлэсэн сэтгэл минь цэлмэг тэнгэрт мандсан нар шиг гэрэлтэй, өвсний толгойд шүүдэрлэн буух сондор шиг тунгалаг санагдана.

Гэнэн томоогүй , бодолдоо хөгжиж баяссан би хязгааргүй хөх огторгуйд шувууд шиг жаргалтай дүүлэн нисч , дэлгэсэн тэрлэг шиг номин талдаа унага шиг дураараа чавхдана . Зүрхэнд дэлбээлсэн баяр баясгалангийн нулимс энгэртээ уналгүй инээмсэглэж хатна.

Аз жаргал хурайлан дуудсан хонгор нас минь хонхон дуутайгаа сэтгэлд цангинахад ариун хайрын шивнээ шувууд ши...

Дэлгэрэнгүй...

Дурсамж

2013-11-04, 18:13

           Өчнөөн жилийн өмнө   надаас намрын   навчис шиг тасарч  холдсон ,   тэр л  дурсамж   амгалан тэнгэрт орших   мөнгөн сарыг хормойдсон    оддыг сэм  сэмхэн зүүдэнд минь илгээсээр     дуудаж сэрээлээ.

Итгэл  шиг  гялалзах одод тэнгэрээс мөрөөдөл хэлхсэн бүүвэйн дуутай хайр   эгшиглэнэ . Он цагийн хэлхээнд нуугдаж тоглосон  бяцхан, гэгээн  бодлууд  хүүхэд шиг инээж  зүрхэнд  цэцэг шиг дэлбээлнэ.

 Аргадан  ухааруулах гэж  үдэш бүр ярьдаг  аавын   үлгэрүүд сэтгэлд хоргодон эрхлэх   аялгуутай ээнэгшиж  хүлэг морь шиг  үүрсэж янцгаана . Унаган нутаг зүрхэнд минь тодорч,  учрал ерөөлийг...

Дэлгэрэнгүй...

Эртэч цэцэг

2013-10-30, 03:10

                                       

Урьхан цэнхэр хавар  цаг хугацаатай  уралдан айлчлан ирлээ. Ирэх ирэхдээ  инээд хөөр ,хүсэл мөрөөдөлд автсан  нэгэн онцгой цэцэгсийн үрийг  салхиар  туулган  ,  үржил шимтэй   тэр нэгэн  хөндийд  авчирчээ.

.           Анхны борооны  ачаар  зарим  нэг,  сэргэлэн цэцэгсийн үр цаг хугацаанаас өрсөн  ,  бусдаа  хүлээлгүй  нууцаар  соёолж  эхэллээ. Урьд өмнө үзэж хараагүй , бяцхан  навч нахиаг нэгэн хичээнгүй охин   ажиглаж хараад ,  тэр  хэсэгхэн газрыг  өглөө  болгон ирж  усалдаг  боллоо.

Удалгүй нар наашлан  орчлон дэлхий  ногоон торгон дээлээ өмсөх...

Дэлгэрэнгүй...

Аз жаргал

2013-10-29, 21:01



Элэг бүтэн айл гэрийн хойморт бойтогтой бурхан жаргалтай ханьсан , өчүүхэн ч чөлөө завгүй мөлхөж тоглоно. Зүрхэнд шингэсэн эгшиг инээд хурайлан хур шиг түүн дээр асгарна.

Бүүвэйнд аргамжлагдсан үрийн сэтгэлд хайр өндөлзөхөд , ээжийн хөхөнд сүү аяндаа ивэлнэ. Итгэл , хайр тэгширсэн амрагийн энгэрт инээд аялгуутай зэрэгцэн хүүхэд шиг баясана.

Ялдам, дөлгөөхөн харцанд эрхэлсэн гэгээн сэтгэл санаанд уяатай шүлэг шиг өнжинө. Яруухан хаврын цэцэгс шувуудтай нөхөрлөж, элбэг баян амьдралд өнгө нэмэх гэж үе үе зочилно.

Атаархал ч энэ гэри...

Дэлгэрэнгүй...

Шинэ нийтлэлүүд

Хичээл

...

хичээл

манаахан яаж blogoo шинчлэх вэ...

хийчээл

                            Ба...

хийчээл

                            Ба...

хийчээл

                            Ба...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 11885 дахь зочин боллоо. Баярлалаа :-)