Б.Бүжинлхам "Аялгуу"
Зөөлөн зөөлөн бүүвэйлэх
Замбуулин хорвоогийн уянга
Зүрхэн дундуур урсах
Зүүдний уяхан эгшиг
Сэтгэл дотор уужирч
Санаанд хоногшсон аялгуу
Бодол дунд аргамжиж
Бүтэн болсон хайр
Аяар аяар аргадах
Ачит ээжийн бүүвэй
Амьдрал дундуур урсах
Алдрай насны дурсамж
Сэтгэл дотор хөвөрч
Санаанд ивэлсэн аялгуу
Бодол дунд аргамжиж
Бүтэн болсон хайр
Илбэн илбэн аргадах
Эрхэм бүсгүйн бүүвэй
Ижил дундуур урсах
Ижий орчлонгийн дуулал
2006 он Б.Бүжинлхам
...
Б.Бүжинлхам Цагаан сар
Амар амгаланг бэлгэдэж
Цагаан сар айлчилна
Айл гэрийн хойморт
Идээ будаа дүүрнэ
Амьдралд баяр нэмж
Айлчин гийчин ирнэ
Ашдын ерөөл биелж
Айл хотол баясна.
2007 он Б.Бүжинлхам
Онч мэргэн үгс -2
1. Сайхан сэтгэлтэй ,ухаантай эрхэм, хүнлэг хүмүүст мөнгө захирагддаг бөгөөд тэд ууж идэх, өмсөж зүүх, нэр алдрыг хэзээ ч гол болгодоггүй. Бусдыг энэрэн хайрлаж өрөвдөн уучилж ачилж туслахын тулд мөнгийг зарцуулдаг учраас тэр. Ариун цагаан буяны үр шимийг хэзээч голдоггүй, улам хайрлан хүндэлж гамнадаг учир тэдний мөнгө өнгөлөг цагаан, гэрэл гэгээтэй, өгсөн хүндээ ээлтэй,өсөж үрждэг арвай буудай гэлтэй.
2. Та нар намайг яаж ч муулж гутааж доромжилсон ч сарнай цэцэг шиг хурдан гундаж хагдрахгүй ээ. Харин таслаад зулгаагаад хаясан ч эргээд бүр хүчтэй ургаж цэцэглэх зэрлэг шиг ургана аа ...
Онч мэргэн үгс 1
1. Та хүмүүст мөнгө төгрөг өгч чадахгүй бол зүгээр л итгэл урам хайрласан халуун дулаан үгийг харамгүй хайрла . Таны хайрласан сайхан үг тэдэнд мөнгөнөөс үнэтэй гэдгийг байнга санагтун.
2. Та хүмүүст заавал таалагдах албагүй ээ. Таалагдах гэж хиймэл дүр эсгэснээс зүгээр өөрөөрөө л бай. Хэрээ тогосны нөмрөг нөмөрсөн ч хэн ч хэрээг танина шүү дээ.
3. Хүн хүн чанараар дутаж амьдарснаас эд хөрөнгөөр дутаж амьдарсан нь дээр
4. Энэ дэлхийд хамгийн ачтай хамгийн өгөөмөр буянтай хүн бидний ээж билээ . Ээжийгээ дурсаж хүндэлж хайрлаж явбал бидний үйлс , буян заяа дэлгэрч явдаг биш ү...
Чиний төлөө л гэж гэсэн шүлгийг минь таалан соёрхоорой
Чиний төлөө
Чамаас алдар нэр урваж атаархл ын сүүдэр харцанд чинь унаж ч магадгүй
Чамайг хайр сэмхэн тоглож ,харуусал нууцхан шоглоод, орхичихож ч магадгүй
Чамаас үнэн зугтаад хуурамчхан бодол зүрхэнд үерлээд гомдоож ч байж болно
Чамайг гуниг уйлуулж гутарсан зовлон хайрыг чинь бөхөөж ч байж болно
Чинийтөлөө гэж бодол ээдсэн орчлонгийн хатуу тавилан зөөлрөхгүй
Чиний төлөө гэж бороо шаагисан будант орчлон дулаан нараар ээхгүй
Чинийтөлөө гэж нар шарсан халуун өдрүүдэд үүлэн сүүдэр дайрахгүй
Чиний төлөө гэж нас элээсэн буурал эжий дахиад нэг амьдарахгүй
Чиний төлөө л...
Хөл газрын ургамал эсээг таалан уншаарай
Хөл газрын ургамал
/эсээ/
Намрын 10 дугаар сар гараад сэрүү орсон өдөр ажлаа тараад алхаж явахдаа байр байшингийн ёроол булан бараадаж ургасан ногоон өвсийг хараад өөрийн эрхгүй атаархал, гуниглал төрж билээ.Таримал ургамал ,өвс ногоо гандаж хагдарсан байхад намрын цасанд дарагдаж хүйтэн эрчийг биеэр мэдэрсэн ч хатуужил омог тэвчээрээр бүхнийг ялан дийлсэн бардам нэгэн бээр тэргүүнээ өргөн зогсож “Би “ л гэсэн юм шиг гайхширал төрүүлнө. Энэ бол бидний нэрлэдэг зэрлэг, хаа сайгүй ургаж хүний анхаарлыг татахаа больсон “нүдэнд орсон хог шиг” хэнд ч хэрэггүй юм шиг санагддаг болсон хогийн...
Сурган хүмүүжүүлэх илтгэл
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй ,нийгмийн шаардлага ба бодит байдал
Оршил хэсэг
Түлхүүр үг:
Багшийн ёс зүй, багшийн үнэлэмж, нийгмийн хэрэгцээ, суралцагчдын төлөвшил, хандлага
Судалгааны үндэслэл:
Багш бол удирдан чиглүүлэгч менежер юм.
Багш хүн өөрөө ёс зүйтэй байж ёс зүйтэй иргэнийг төлөвшүүлнэ.Ёс зүйтэй иргэд маань ирээдүйд зөв гэр бүлийг үүсгэнэ.Зөв гэр бүлээс эрүүл нийгэм оршин тогтоно. Энэ нь манай монголчуудын хэлдгээр “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн үгтэй агаар н...
Хэд юм бол
Хайртай хайртай гэж хэлчихээд хайрласан сэтгэл нь хэд юм бол
Хайргүй хайргүй гэж хаячихаад харамссан гэмшил нь хэд юм бол
Дэнслээд дэнслээд үгүйлдэг ч дээдлээд очсон нь хэд юм бол
Дуулаад дуулаад дурссан ч сүсэглэж залбирсан нь хэд юм бол
Мөрөөдөөд мөрөөдөөд хүссэн ч мөнхөрсөн зүйл нь хэд юм бол
Мэгшээд мэгшээд уйлсан ч түшээд тусалсан нь хэд юм бол
Санаад санаад гансарсан ч санаагаар болсон нь хэд юм бол
Сайрхаад сайрхаад магтсан ч тоогоод мэндэлсэн нь хэд юм бол
Хөөгөөд хөөгөөд туусан ч хөдлөшгүй үлдсэн нь хэд юм бол
Гуйгаад гуйгаад мөргөсөн ч гүрийгээд гэдийсэн нь хэд юм бо...
Уйл даа , уйл, та уйл
Эх орны уулс тэртээд өндөлзөх цагт
Эрдэнийн соёмбо тэнгэрт мандан гарах агшинд
Энгэрт минь гялалзсан оддын тоогоор нулимс минь чи
Эгшин зуурын баяр болж нүднээс минь урсаач дээ
Эхийн өргөсөн цацал сэтгэлд ундарч
Эр биений минь сүлд эгнэгт орших цагт
Энгүй их амжилтын оргилд алхан гарах эгшинд
Энэ биенээс минь асгарсан хөлс бүхэн чи
Эгшин зуурын баяр болж нүднээс минь урсаач
Хүлээсэн итгэл энгэрт минь дүүрч
Хүссэн нүдэнд минь баяр гийх цагт
Хосоор амьдрахын жаргалыг мэдрэх эгшинд
Хайрлан суух ханийн минь насны тоогоор нулимс чи
Эгшин зуурын жаргал болж нүдн...
Явчихлаа гэж үү?
Буурал хорвоогийн ургах шингэх нарыг өчнөөн жил угтан үдэж, эргэх орчлонгийн хүрдэнд захирагдан насыг элээхдээ өөрөөсөө ахадсан гэмээр зовлон бэрхшээлд нуруугаа холгуулж, амьдарсан ч сэтгэлдээ хань, үр хүүхдүүдийнхээ төлөө мянгантаа залбирч сүсэглэсээр ирсэн бөгөөд амьдралын чихэр бурам шиг сайхныг, давс чинжүү шиг гашууныг ав адилхан хүртэж амталсан ч алинд нь ч өвдөг сөхөрч уналгүйгээр, бөхийж гундаж алхалгүйгээр өдий хүрсэн бөгөөд идэр залуугийн эрч хүч нэгэнтээ харьж нас нь дээр гарчээ.
Өөрийн гэх бүх зүйл х...







